Бага
байхдаа сагсанд дуртай байнга л гадаа найзуудтайгаа сагс тоглож
өнгрөөдөг байлаа. Нас ч явсаар нэг л мэдэхэд сургуульд суран эрдэм
номын мөр хөөдөг боллоо. Тэрнээс гадна сагсны секценд хичээллэж баггүй
амжилт үзүүлдэг байлаа. Секцендээ хичээллээд 2,3н жил өнгөрлөө. Тэгтэл
гэнэт нэг охиноос захиа ирдэг юм байна.
Задлаад аваад уншвал намайг
аль эртнээс харж явдаг байсан, уулзахыг хүсдэг боловч өөрөө өвчтэй
болохоор чаддаггүй. Би чамд сайн майн гээд л баахан хайрын үгс урсгасан
захиа уншваа. Анхны удаа захиа авж байгаа болоод ч тэр үү нэг л итгэж
өгөхгүй, ядаж байхад хажууд байсан найзууд маань ааая нтр гэж шоолоод
бүүр ичээгээд хаячихсан. Тэгээд л ичсэн нүүрэндээ нөгөө захиаг чинь
барьж гараад хашаа давуулаад шидчихвээ. Тэр үед тэр захиаг надад өгсөн
охин бас хараад зогсож байсан. Тэгээд би тулж очоод ямар, хэн гэдэг
охин өгсийн гэж асуутал мэдэхгүй нэг охин л байсан, би танихгүй гэж
хариулсан. Тэгээд л тэр өдөржингөө нөгөө захиа, охин 2-ын бодол
эргэлдээд. Тэр захиагийн бодохээр л өөрөөсөө ичээд нэг л болдогүй. За
тэгээд овоо хэдэн долоо хоног болоод овоо мартаж байтал, ахиад л нөгөө
захианы эзэн охин ахиад л нөгөө охиноор дамжуулаад өгчвөө надад. Тэгээд
л уншсан чинь бас л хайрын үгстэй бичигнүүд, бас надтай уулзаач гэсэн
хүсэлт. Тэгэхээр нь би нөгөө захиа зөөж өгсөн охин руу очоод Чи надаар
тоглоод байгаам уу? эсвэл? гэж асуусан ёстой гүү мүү гээд гүрийгээд
байлаа. Бас л толгой 360 эргэв. Хэн нь, ямар охин нь надад энэ захиаг
өгөөд байнаа гэж. Асууж сураглаад ч олдохгүй байлаа. 2дахь захиан
дээрээ жижигхэн тоглоом нтр саванд хийгээд өгцөн байсан бүгдийг нь
ахиад л хаячихсан. Удалгүй манай клуб өөр газар луу нүүх болоод энээ
тэрээ гэж болоод нөгөө захианы талаар мартцан хүн л явж байлаа. Нэг
өдөр бэлтгэлээ хийгээд байжийтал нөгөө захиа зөөдөг охин ахиад л нэг
захиатай ороод ирвээ. Дотороо жоохон гайхах, дургүйцэх хүрж байсан ч
задлаад уншлаа. Тэгтэл захиан дотор хайрын үгс биш бөөн гомдлын мөрнүүд
байлаа: Би одоо удахгүй үхнэ тийм болохоор надтай ганц ч гэсэн удаа
уулзаж болохгүй юмуу? гэсэн бөөн гомдлын мөрнүүд. Би тэр үед ҮХНЭ гэдэг
үгийг хараад милээн шоконд орж байсан. Тэгээд л би уулзахаар шийдсэн.
Тэр охиныг үхэхээс нь өмнө уулзахгүй бол болохгүй гэж бодоод л нэг
газар уулзья гээд л нөгөө захиа зөөдөг охиноор дамжууллаа. Ингээд бид 2
нэг газар уулзахаар болсон. Нэрийг нь мартчихжээ милээн дээр үед байсан
болохоор. Тэгээд л би уулзах цагнаасаа 10н минутын өмнө түрүүлж очоод л
сууж байлаа. Тэр үед сэтгэл гэгэлзээд нэг л тогтож аядан. Ямар охин
бол? гэдэг асуулт толгог минь бүрэн эзэлхийлж тэсэн ядан хүлээлээ.
Уулзах цаг боллоо тэгсэн нөгөө охин ирдэгүйэ. 10н минут өнгөрлөө.
Яагаад ирэхгүй байнаа? эсвэл надаар тоглож байсан юм болов уу? арайчдээ
гэх бодол дотор дүрс хийгээд л явлаа. Цонхоор нөгөө охиныг ирж байна уу
гүү юуг хараад л байлаа, байдагүйэ. Зөөзөө ирэхгүй юм байна дөө гэж
бодон цөхөрсөн аястай цонхоор ширтээд сууж байтал гэнэт хажуунаас: САЙН
УУ? гэх дуу гарлаа. Дуу гарсан зүг рүү хартал нэг охин зогсож байсан.
Урт хар үстэй даруухан маягийн үнэхээр хөөрхөн охин урд минь ичингүйрэн
зогсож байсан. Би хэсэг тэрийг хараад гацалтын байдалд орж билээ.
Түүнийг ширээндээ суухыг урьж удаан гэхчин халуун яриа өрнүүлсэн.
Түүний дуу хоолой яг л хөөрхөн царай шигээ сайхан уянгалаг. Ааш зан,
яриа хөөрөө нь хүртэл хөгжилтэй. Түүнд хорвоогийн бүх л сайхан зүйлс
шингэцэн мэт түүний үзэгслэнт царайг хараад сууж байх нь надад үнэхээр
жаргалтай байсан. Түүний инээдийг би одоо хүртэл мартаж чаддаггүй.
Миний сонсож байсан хамгийн сайхан инээд тэр л байсан. Би тэр үед өдөр
бэлтгэлтэй байсан болохоор өглөө гяс уулзаад дараа нь бэлтгэлтэй явчий
гэсэн ухааны юм бодоод байж байсан боловч бид 2 өдөржингөө хөөрөлдөн
ярилцаж суусан. Би бэлтгэл хийх байсан цагаа ч үл анзааран түүний
ярианд бүхэлдээ автчихсан байсан. Тэгээд бид 2 тэр газраас гарлаа.
Зүгээр л хаа ч хамаагүй хүртэл хоорондоо ярилцан алхсан. Тэр үед цаг
хугацаа үнэхээр хурдан өнгөрж байсан ч алхах бүрд надад жаргалтай
байсан. Тэгээд тэр гэнэт зогсоод царай нь гунигтай болсон тэгээд надад
нэг бамбарууш өгсөн. Тэр нь одоо хүртэл надад байдаг. Тэгээд л тэр
надад надтай ахин уулзаж чадахгүйгээ хэлсэн. Хэрвээ уулзах юм бол бие
биенийхээ зүрхийг шархлуулна гэж айсан байх. Тэгээд л тэр надад тэгэж
хэлчихээд хацар дээр минь үнсчихээд эргэж хараад яваад өгцөн. Эргэж ч
харалгүй эгц шулуудан явчихсан. Би араас нь юу ч хэлж чадалгүй харсаар
байгаад л явуулчихсан. Үнэндээ надад хэлэх ганц ч үг тэр өдөр олдоогүй.
Зүгээр л араас нь гөлөрсөөр байгаад л явуулчихсан. Тэр өдрөөс хойш
надад түүнтэй уулзахгүй байх хэцүү байсан ч би тэр хүний хэлсэн
зүйлийг, бас өөрийг нь хүндэтгэж байсан болохоор надад тэр хүн лүү очих
эрх байгаагүй. Гэхдээ би тэр хүнийг одоо хүртэл сэтгэлдээ тээж явдаг.
Тэр үед тэр өөрөө биш найз нь оронд нь бичсэн юм байлээ.
Энэ болзоо миний сэтгэлд гүн шингэсэн сайхан болзоо байсан.
|